8o
Улаанбаатар хот
mobile menu

Архангайд осолд өртсөн гэр бүлд туслах хандивын аян өрнүүлж байна

2020-07-23 15:02:35

Энэ сарын 15-нд шатахуун тээвэрлэж явсан машин Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд  осолдож, шатсан билээ.

Уг осолд Ж.Банзрагч, О.Цэнгэл нарын залуу гэр бүлийн долоон хүн өртөж, таван настай бяцхан охин нас баржээ.

Эхнэр нь том охин (13 нас), бага хүү (4 сартай) болон ээжийн хамт мөн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт 30 - 60% түлэгдэлттэй эмчлүүлж байгаа  бол нөхөр Ж.Банзрагч болон 10 настай хүү нь 60 - 85% түлэгдэлттэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж.

Тэд урт хугацааны эмчилгээ, хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд эмчилгээний зардалд дэм болохыг нийт монголчуудаасаа хүсэж, хандивын аян өрнүүлжээ.

Хандивын данс: Очбаярын Цэнгэл

Хаан Банк - 5021715838
Голомт банк - 2205040025
Худалдаа Хөгжлийн Банк - 472008534

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment