8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахыг ирэх сарын эхээр албан ёсоор мэдээлнэ"

2020-07-24 10:56:45

Боловсрол, шинжлэх ухааны яам 2020 оны есдүгээр сарын 1-нээс хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах хувилбарууд боловсруулж өчигдөр Монгол Улсын Шадар сайдад танилцуулжээ.

Тус яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг ханган ажиллаж байна. 

Улсын Онцгой Комисс болон Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд наймдугаар сарын эхээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны мэдээллийг өгөхөөр болсноо мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагууд болох ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох судалгааг гаргаж, үнэлгээ хийх тухай өгсөн чиглэлийн дагуу өчигдөр коронавируст халдварын салбар дундын 10 дахь шатны эрсдлийн үнэлгээг ХӨСҮТ-д зохион байгуулсан юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment