8o
Улаанбаатар хот
mobile menu

Тусгай үүргийн онгоцоор Европоос 264 иргэн эх орондоо ирнэ

2020-07-27 10:13:00

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 15 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

Энэхүү төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2020.07.26/ Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц 09.50 цагт Улаанбаатараас хөөрсөн юм. 

Тусгай үүргийн транзит нислэгээр Европт байгаа 264 иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу долдугаар сарын 27-ны 05:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл