8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Бат-Ялалтад торгох ял оноожээ

2020-07-27 10:16:52

Нийслэлийн прокурорын газраас бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан Х Бат-Ялалтад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баасан гарагт хэлэлцэж торгох ял оноожээ.

Түүнийг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15 сая 360 мянган төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар гэм бурууг тогтоожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл