8o
Улаанбаатар хот
mobile menu

Гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдэж байгаа тул зориулалтын гарцтай газраар зорчихыг анхааруулж байна

2020-07-27 12:30:00

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс гол мөрнүүдийн усны түвшинг мэдээллээ. VII сарын 25-ны өдрийн байдлаар Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, Урдтамир, Хойттамир, өврийн Чигэстэй, Байдраг, Заг, Алтай нуруунаас эхтэй Ховд, Долооннуур зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна. Ховд, Хариг, Түргэн, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна.

Ойрын өдрүүдэд баруун болон төвийн нутгуудаар түр зуурын усархаг аадар бороо орох тул дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж зөвлөмж хүргэж байна.

Үүнд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих
  • Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment