8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машинаа хөдөлгөхдөө нэг настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

2020-07-27 13:30:00

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алдсаны нэг нь хүүхэд байна. Тодруулбал, долоодугаар сарын 24-ний 21 цагийн орчим Увс аймаг тариалан сумын 2-р баг “Хужиртын адаг” гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ нэг нас дөрвөн сартай хүүхдийг мөргөж амь насыг хохироожээ.

Долоодугаар сарын 25-26-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 640 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 303 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл