8o
Улаанбаатар хот
mobile menu

УОК-ын Шуурхай штабын утсанд 64,016 дуудлага хүлээн авчээ

2020-07-28 15:39:32

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 10-аас эхлэн 18001105, 318277, 263554 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байгаа юм.

Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 64,016 дуудлага ирж, холбогдох мэдээллийг хүлээн авсан байна.

Мөн иргэдээс ирүүлсэн 3150 гаруй гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн тухай Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл