8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайншанд-Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

2020-07-28 15:41:19

Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг хүчтэй аадар борооны улмаас сэтэрч, их хэмжээний эвдрэл үүсч, улмаар долдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хаасан билээ. Энэ дагуу Дорноговь аймгийн онгой комисс газар дээр ажиллаж, дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд

Замыг засварлах зураг төсвийг яаралтай хийлгэж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх;
Дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулах хүртэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлах;
Эвдрэл үүсcэн зам болон тогтоол ус, шаврыг тойруулан шинээр түр зам гаргаж тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх;
Түр зам гаргахад шаардлагатай санхүүжилтийг аймгийн Эрсдэлийн сангаас шийдвэрлэн “Дорноговь-АЗЗА” ТӨXК-иар шуурхай гүйцэтгүүлэхээр боллоо.

Иймээс иргэд, аялагчдад түр зам барих газарт лаг, шавар ихээр үүсч техник, тоног төхөөрөмж ажиллах боломж хязгаарлагдмал байгаа тул зам баригдаж дуустал Сайншанд-Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл