8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэт үйлдвэрийн дэргэд “Ногоон хөгжлийн төв” ажиллана

2020-07-28 15:00:00

Эрдэнэт үйлдвэр, байгальд ээлтэй бодлогынхоо хүрээнд “Ногоон хөгжлийн төв” байгуулан,  энэ онд ашиглалтад оруулна.  

“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборыг түшиглэн баригдаж буй тус төв нь  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг цогц үйл ажиллагаа явуулах юм.

“Ногоон хөгжлийн төв” төслийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санаачлагаар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд  Монгол оронд нэн ховордсон ан амьтдыг өсгөн үржүүлэх, тоо толгойг нэмэгдүүлнэ. Мөн уулын аялал, нохой чарга, спорт загасчлал, мөсний спорт зэрэг жуулчдад чиглэсэн олон төрлийн үйлчилгээ бий болгохын  зэрэгцээ  байгаль хамгаалал чиглэлээр олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулна.

Түүнчлэн Ногоон хөгжлийн төв” нь бүс нутгийн хэмжээнд хүн байгалийн уялдаа холбоог ойртуулах, эко аялал жуулчлалыг  хөгжүүлэх зорилготой ажиллах юм.

 

М.Балжинням

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment