8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаарт дэгдсэн тоосонцрыг хэмжиж байна

2020-07-30 10:25:34

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орчны агаарын чанарын хэмжилт хийн хяналт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах бетон зуурмагийн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд агаарын чанарын хяналт, хэмжилт хийж байгааг шалгажээ.

Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр агаарт ихээхэн хэмжээний тоосонцор бий болдог. Хэмжилт хийснээр агаар дахь тоосонцорыг тодорхойлж, стандартаас давсан тохиолдолд бууруулах арга хэмжээ авч ажилладаг. Хэмжилтийн үр дүнгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар аж ахуйн нэгж байгууллагуудад хуулиар хүлээсэн арга хэмжээ авч ажилладаг.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ “Хөрсний болон агаарын бохирдлыг цогцоор нь бууруулахын тулд экологийн хуудсыг бий болгож, газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд хариуцлагаа давхар ухамсарлах ёстойг сануулах ажлыг зохион байгуулж байна” гэлээ.  

Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдсан Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын хэлж буйгаар 1377 айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлээд байгаа аж. Тус хороонд нийт 87 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 17 аж ахуйн нэгж нь цахилгаанаар халдаг аж. Мөн нийт найман хэсэгт сайжруулсан түлш борлуулах цэгийг байгуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment