8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг шилжүүлсний дараа хүмүүсийн 75 хувь нь нойрны хямралд өртдөг

2016-03-25 11:16:00

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө улс даяар цаг урагшлуулж, зуны цагийн хуваарьт шилжинэ. Манай улс анх Европын орнуудыг дууриаж 1985-1999 онд  цагийг урагшлуулж, ухрааж хэрэглэсэн.  Гэхдээ өнөөг хүртэл энэ талын   сайн, муу талыг нь ярьсаар ирсэн ч Засгийн газар  “Өдөр уртсаж байгаатай холбоотойгоор нарны гэрлийг ашиглан хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгаа өсгөх,  цахилгаан, эрчим хүч хэмнэх, гэмт хэргийн гаралт буурах гэхчлэн сайн талтай” гэсээр цагийн урагшуулж, хойшлуулсаар байгаа. Гэхдээ үнэхээр цаг ухрааж, урагшлуулснаар үр дүн юу байв. Харин ч цаг шилжүүлэх нь буруу болохыг хэдхэн жилийн дотор шинжлэх ухааны үүднээс нарийн судлан тогтоож, үнэн мөнийг таниулчихсаныг эрдэмтэд хэлсээр байна. Манай улс аль 2006 онд цаг урагшлуулснаар 140 сая төгрөгийн цахилгаан хэмнэсэн гэсэн тооцоог Диспетчерийн үндэсний төв гаргаснаас хойш шинээр судалгаа хийгээгүй аж. Бусад улс энэ талын судалгааг цогцоор  хийж  ирсний дотор ОХУ-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тогтоож, хүн амын 75 хувь нь эрхтэн системийн хямралд орж, зүрх судасны өвчлөл өсдөг болохыг тогтоожээ. Энэ талаар Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, академич Л.ЛхагваЦаг шилжүүлсний дараа хүмүүсийн 75 хувьд нойрны хямрал бий болж, унтах болон сэрэхэд хүндрэл тохиолдож байна. Харин 20 хувь нь өөрчлөлтийг мэдрээгүй, 5 хувь нь өмнөхөө бодвол аятайхан унтаж, сэрж байжээ. Эндээс харахад хүмүүсийн дөрөвний гурав нь цаг шилжүүлэхэд биед нь асуудал үүсэж, харин дөрөвний нэг нь онцын өөрчлөлтгүй байжээ гэж хэлж болох юм. Бүр энгийнээр хэлбэл 100 хүний 75 нь асуудалтай байна. Тэгэхээр 25 хүнийг бодох уу, 75 хүний эрүүл мэндийг бодох уу гэдэг асуулт гарч ирнэ. Бид хүмүүнлэг нийгэм байгуулж байгаа биз дээ. Төр засаг маань хүмүүнлэг бус шийдвэр гаргаад байхаар иргэд бид яах болж байна вэ. Хоногийн цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулах нь бие махбодын дасан зохицох чадвар, улмаар био хэмнэлийн нийлэмжийг зориудаар алдагдуулж, дасан зохицлын эмгэг үүсэхэд хүргэдэг жамтай. Хаврын улиралд орчлонгийн жам ёсоор өдөр 1-2 минутаар уртассаар нэг цагийн зөрөө гарахад 30 гаруй хоног шаардагддаг бөгөөд энэ жам ёсонд хүн ямар ч зовиур, шаналгаагүйгээр дасдаг ёстой. Намрын цагт ч 1-2 минутаар өдөр богиноссоор нэг цагийн зөрүү гарах нь 40 гаруй хоногийн дараа болдог. Гэтэл бид энэхүү дасан зохицох зүй тогтлыг огт хайхрахгүй “дүлий дүмбэ, дүлэн пад” хандаж, дураа хүрэхээр цагийг гэнэт хэдхэн хормын дотор урагшлуулж, хойшлуулдаг нь стрессийн цочмог нөлөө, сэтгэл түгшлийн хүнд дарамт, сэтгэл санааны тавгүйтэл бий болгож байгаа юм. Энэ нь хүний биеийг хямраана, өвчлүүлнэ, үхэлд хүргэнэ. Үүнийг шинжлэх ухаан батлаад байна” гэжээ. Түүнчлэн мэргэжилтнүүдийн судалгаанаас үзвэл цаг шилжүүлсний дараа хэмнэсэн эрчим хүчээ өглөө хар үүрээр босохдоо эргүүлээд зарцуулчихдаг байна. Гадаадын шинжээчдийн тооцоолсноор бол өдрийн цагийг уртасгаад өгөхөөр машин тэрэгтэй хүмүүс амрах нэрээр газар сайгүй давхиж, бензин тосыг хайр найргүй үрж, угаар тортог их хаядаг гэнэ. Мөн цаг шилжүүлснээс болж “бүтэн нойртой” хоноогүй хүмүүс өглөөгүүр нойрмоглон ядарч, түүнээсээ гарахдаа сэргээх эм уудаг бол орой нойроо хүргэхийн тулд нойрны эм эсвэл балга архи, дарс уухад хүрч биеэ бас хордуулдаг аж. Тооцоолсноос үзэхэд “Зуны цаг”-ийн үед хүмүүсийн эмийн хэрэглээ 19 хувиар нэмэгддэг юм байна.  Гэмт хэргийн гаралт бууралтын тухайд нийт гэмт хэргийн 90 орчим хувь нь шөнө, оройн цагаар үйлдэгддэг гэсэн судалгаа байгаа ч цаг урагшлуулснаар хэргийн гаралт буурсан гэсэн тайлан мэдээлэл алга. Тиймээс  төр аливаа асуудлаар  муйхар шийдвэр гаргах бус  судалгаатай хандаж, эрдэмтэн судлаачдаа сонсч байвал яасан юм бэ Ерөнхий сайд аа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өглөө эрт босоод орой эрт унтах чинь их зөв шүү
2016/03/26 103.17.108.42
irgen
yoronhii said gej yu ch meddeggui novsh sh dee
2016/03/25 103.17.108.42
irgen
yoronhii said gej yu ch meddeggui novsh sh dee
2016/03/25 103.17.108.42
Unschigch
barag delhii niiteer tsagiin zöeruug tsag agaar, uliraldaa tohiruulj oeorchildog yum baina lee, ich medemhiireed yahav!
2016/03/25 103.17.108.42
barag delhii niiteer tsagiin zöeruug tsag agaar, uliraldaa tohiruulj oeorchildog yum baina lee, ich medemhiireed yahav!
2016/03/25 103.17.108.42
Zochin
Azi Evrop 2 bus nutgiin huvid ers tes yalgaatai manaih shunu urttai evropiig duuriaj herhevch bolohgui ene uudneesee hunii eruul mended surug nuluulj bna gedgiig shinjleh uhaan notloj bga uuniig seheereh darga nar manaid alga oilgodoggui yum bol yadahda
2016/03/25 103.17.108.42
zochin
Ert bosoh chin saihan shdee.untaj uruudahaa l bodohiin.delhii dayaraa zohitsood bhad gants manaihand ih surguur nuluulj ntr.
2016/03/25 103.17.108.42
Zochin
yer ni bol oroi untaj chadahgui, ugloo hetsuu bossoor udiig hurgelee. Zaaval ter Usa, England iig duuriagaad yahav ee, 1 udaa uuriinhuuroo baiya. Heviin baidald ni tsagaa butsaachihaad, tuunees hoish uragsh, hoishluulj uurchildugoo bolitsgooyo. Baigali ja
2016/03/25 103.17.108.42
Зочин
Цэцэрлэгийн болоод бага ангийн сурагчид өглөө хэвшсэн цагаасаа нэг цагийн өмнө босно гэдэг нь тэдний хувьд маш хүнд шүү дээ.Нойр дутуу хүүхэд уйлдаг ,уурладаг тэднийхээ уур нулимс хоёрыг баран байж ийм зүйл хийх хэрэг байна уу ? Үр дүн нь 20 жилийн дараа
2016/03/25 103.17.108.42
марал
,Өнөөдөр монгол хүний сэтгэл ямар бгаа билээ энэ цагаар оролдож басал сэтэггүйгээр тоголлоо Монголчууд минь ямар улсаар тоглуулаад байгааг ойлгоорой,,,,,,,
2016/03/25 103.17.108.42
Udur bolgon uragsh hoish hudulguj baigaa bish, baigaliin tsagtai taarulaad neg udaa hudulguhud tiim surtei asuudal baihgui. Ediin zasag humuust garah oroinii chuluut tsag ulemj ach tustai
2016/03/25 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment