8o
Улаанбаатар хот
mobile menu

Онон, Балж голууд үерийн аюултай түвшинг 30-40 см даван хүчтэй үерлэж байна

2020-07-31 16:23:19

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр зэрэг голуудын  усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Чигж мөн Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж, Онон, Балж голууд үерийн аюултай түвшинг 30-40 см даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 1-нд Онон, Туул голын усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд цаашид орох хур тунадасны эрчимшилээс шалтгаалж гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэн үерлэж болзошгүй тул дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хөл хориог дахин 14 хоног сунгах нь зөв үү

Нийт санал өгсөн: 32