8o
Улаанбаатар хот
mobile menu

Үерээр эвдэрч, нурсан зам, гүүрийг бүрэн засварлаж дуусжээ

2020-08-07 10:36:00

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улсын чанартай авто зам, замын байгууламжид үүссэн эвдрэлийг сэргээн засварлаж байна.

Тухайлбал, Улаанбаатар-Чойр чиглэлийн А0101 дугаартай авто замд 2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр орсон аадар борооны улмаас 160-102 дахь километр, 132 дахь километрт зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан, хөвөө эвдэрсэн байсныг уг авто замыг хариуцагч “Налайх АЗЗА” ТӨХК 100 хувь засварлаж дуусгажээ.

Мөн зургаадугаар сарын 21-ний өдөр орсон аадар борооны улмаас далан нь сэтрээд байсан Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замд орших Бөхөгийн голын 16 метр урттай төмөр бетон гүүрийг авто зам хариуцагч “Төв-АЗЗА” ТӨХК 100 хувь засварлаж дуусгасан байна.

2020 оны зургаадугаар сарын 21-ээс долдугаар сарын 20-ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас давхардсан тоогоор 12 аймгийн нутгаар дайран өнгөрөх олон улс болон улсын чанартай 30 чиглэлийн 82 километр авто зам, түүний дагуу байрших найман төмөр бетон гүүр, 46 цэгийн төмөр бетон хоолойнд ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн.

Үүнд зам хариуцагч компаниуд холбогдох шуурхай арга хэмжээг авч, үерийн эвдрэлийг сэргээн засварлах ажилд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженерүүд хяналт тавьж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл