8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өлгий аймагт ноцтой ослын улмаас зургаан хүний амь нас хохирчээ

2020-08-07 10:31:21

Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум 9-р баг Цагаан нуур тосгоны "Угтах хаалга" гэх газарт /2020.08.06-ны 19.00-н цагийн орчимд "Toyota Camry" маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирчээ. 

Амь хохирсон хүмүүсийн хоёр нь найм болон 15 настай хүүхдүүд байжээ.  Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл