8o
Улаанбаатар хот
mobile menu

Наймдугаар сарын 30-ныг хүртэл Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 24-25 дахь км-т автомашин түр замаар зорчино

2020-08-19 12:27:00

Түргэний голын бетон гүүрийн хэв гажилтын заадсыг засварлажээ.

Тодруулбал, Улаанбаатар Мандалговь чиглэлийн А0201 дугаартай авто замын 24-25 дахь километрийн хооронд байрлах Түргэний голын 36 метр урттай төмөр бетон гүүрийн хэв гажилтын заадсыг засварласан.

Үүнтэй холбоотойгоор бетоны бүрэн бэхжилт авах хугацаанд буюу 2020 оны наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр замаар зорчуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл