8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн ногоон бүсэд баавгайн мөр илэрчээ

2020-08-10 20:37:53

Нийслэлийн ногоон бүсийн Санзай ам орчимд баавгайн мөр илэрсэн байна.

Мөр илэрсэн тухай дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох мэргэжилтэн байгаль хамгаалагч очиж мөр таних ажиллагааг явуулж баталгаажуулжээ.

Тиймээс ногоон бүсэд ойн дагалт баялаг болох самрыг болц гүйцэхээс нь өмнө хууль бусаар түүхгүй байж зэрлэг амьтдаас болгоомжлохыг анхааруулж байна. Учир нь Баавгай өдөрт 20-30 килограмм боргоцой идэж, 100-150 килограмм өөх хуримтлуулсны эцэст ичих боломжтой болдог аж.

 

Гэрэл зургийн эх сурвалж: НБОГ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
шууданч
Энэ жилдээ самар түүхийг хориглосон нь зөв шүү
2020/08/11 192.82.66.181