8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

2020-08-11 09:38:10

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 8 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 54 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 477 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэсэн байна. Одоогоор ажиллагаанд 463 хэрэг шалгагдаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл