8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнсний ногооны талбай усалдаг хиймэл нууранд живж нас баржээ

2020-08-11 09:54:08

Баянхонгор аймаг, Шинэжинст сум. Эхэн хавцгай багийн ‘’Эхийн гол’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 434 км, сумын төвөөс урд зүгт 180 км-т/ хүнсний ногооны талбай усалдаг 5-6 метрийн гүнтэй хиймэл нууранд хоёр хүн сэлж байснаас нэг нь живж амь насаа алджээ.

Тодруулбал Уртын гол багийн харьяат иргэн П /17 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага 2020.08.09-ний өдрийн 17:52 цагт  Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 19:23 цагт Шинэжинст сумын чиглэлд явсан бөгөөд 05:50 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:18 цагт нуурын эргээс 40 метрт, 3 метрийн гүнээс цогцсыг гаргаж  тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл