8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА

2020-08-18 10:19:52

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны “Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх, бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” А/17 дугаар тушаалын 2.4 дэх заалтад “Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас хичээлийн жилд бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг тэдэнд санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр авах зохицуулалт хийх” тухай заасан.

Тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэн 2020-2021 оны хичээлийн жилийн эхний 3 сард хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг баталлаа.

Энэхүү жагсаалтыг цэцэрлэгүүдэд хүргүүлж, нэмэлтээр сургалтын хэрэглэгдэхү үн, ариун цэврийн хэрэгсэл авахгүй байх чиглэл өглөө.

Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны яам

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл