8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭНЭ САРД КАЗАХСТАН, АНУ РУУ ТУСГАЙ үүргийн нислэг үйлдэнэ

2020-08-19 10:02:18

УОК-ын даргын чиглэлийн дагуу Казахстан, АНУ руу энэ сард тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ татан авах шийдвэр гаргажээ. Тодруулбал, энэ сарын 30-нд Казахстан улсын нийслэл Нурсултан, наймдугаар сарын 31-нд АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр шийдвэрлэсэн байна.

Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа Монгол Улсын 30 гаруй иргэнийг авах аж. Энэхүү хоёр нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм.
Нэмэлт нислэгийг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авч ирэх юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment