8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр иргэн Орхон голд живжээ

2020-08-19 10:08:32

Сэлэнгэ аймагт өчигдөр 16.00 цагийн орчимд 70 настай, 64 настай хоёр эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голд живжээ. Тэднийг  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн цагдаагийн байгууллагад 16.22 цагт ирүүлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт осолдсон газраас хойд зүгт “Нүхэн гүүр” гэдэг газар хүртэл зургаан км-т нийт гурван удаагийн давтамжтай “Орхон” голын усаар завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар таван удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул оройны 21.00 цагт түр зогсоожээ.  Эрэн хайх ажиллагааг өнөөдөр 07.00 цагт дахин эхлүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл