8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ алагчлаад байна уу эсвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн эвтэйхэн зохицуулчихаад байна уу

2016-03-25 15:07:00

Иргэн та байгууллагынхан мөнгөнөөс орон сууцныхаа урьдчилгаагаа мөнгийг авчихвал яах вэ? Тэгэхдээ бүр төрийн томоохон байгууллагынхаа хөрөнгөнөөс хагас тэрбум гаруй төгрөгийг чимээгүйхэн авчихаад цалингийн нэмэгдэл гэж хэдэн мянган евро халааслачихвал. Мэдээж эхлээд албан тушаалаа ашигласан хэрэгт орно. Харин дараа нь улсын мөнгийг шамшигдуулсан, улсад их хэмжээний хохирол учруулсан, залилан хийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж,  хууль хяналтынхан баривчилж, төд удалгүй шүүхийн танхимд танд ял онооно. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л “Нүүрс” хөтөлбөр нэрээр улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх Л.Гансүхийн хэргийг Улсын дээд шүүх шүүж, түүнд 3,6 жилийн ял өглөө. Төрийн байгууллагын мөнгө улсын хөрөнгө гэсэн үг. Улсад их хэмжээний хохирол учирна гэдэг хүнд гэмт хэрэг гэдэг нь эндээс тод харагдана.

Гэтэл саяхан Монгол улсын томоохон үйлдвэр болох “Эрдэнэт”-ийн удирдлагууд булагнаж, өөр өөрсдөдөө хэдэн мянган еврогийн цалингийн нэмэгдэл авч, хэдэн зуун саяар байгууллагынхаа мөнгөнөөс байрныхаа урьдчилгааг захиалсан хэрэг цахимд шуугиан тарьж, “Эрдэнэт үйлдвэрт” ажилладаг энгийн нэгэн ажилчид ч шоконд оров. Учир нь тэд өнөөг хүртэл 13 дахь сарынхаа цалинг авч чадахгүй чардайж байхад удирдлагууд нь байгууллагаасаа цалингийн нэмэгдэл авч тансаг зэрэглэлийн байрны мөнгийг нь өгч сууна. Бүр баримттайгаа. Ноцтой мэдээлэл гарсаны дараах нь Эрдэнэт үйлдвэрийнхэн мэдэгдэл хийж, “байгууллагын нууцад бүдүүлэгээр халдлаа, угаасаа олон жилийн турш өгдөг байсан нэмэгдэл” хэмээн томрох нь тэр. Авлигатай тэмцэх газар ард иргэдийг алагчлаад байна уу эсвэл Эрдэнэт үйлдвэрийнхэн эвтэйхэн гэгч нь зохицуулчихаад байна уу. Учрыг эс ойлгосон иргэд хий дэмий л АТГ-т хандаж, “аавын хаалга” татах хангалттай шалтгаан байгааг тайлбарласаар...

Баримтаас үзэхэд Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдаа  796.7 сая, Үйлдвэр эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу 773.7 сая, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Намхайнямбуу 690.7 сая, Худалдаа эрхэлсэн орлогч захирал Х.Өлзий-Орших 771,7 саяар байгууллагаараа байр авахуулжээ. Мөн Санхүүгийн хэлтсийн дарга Батжаргалсайхан 309.9 сая, Санхүү эрхэлсэн орлогч захирал Б.Алтанхуягт 244 сая төгрөгөөр байрны урьдчилгааны мөнгийг байгууллагаасаа гаргажээ. Урьдчилгааг гаргуулсан байхад үлдэгдэл ойлгомжтой биз.

Түүнчлэн Ерөнхий нягтлангийн орлогч захирал Д.Пүрэвсүрэн 1800+27000 евро, Хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодном 2700+27000, Худалдааны хэлтсийн дарга Н.Энхбаатар 1800, Чанарын хяналтын хэлтсийн дарга  Мэргэнбаатар 18000, Дотоод аудитын хэлтсийн дарга  О.Хонгор 18000,  Ил уурхайн дарга П.Батболор 45000,  Хүний нөөцийн хэлтсийн дарга  Ш.Батдэлгэр 9000, Хуулийн хэлтсийн дэд дарга Балдоржийн Ариунзаяа 18000 евроны цалингийн нэмэгдэл авчээ.

Нөгөөх улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг юу болов. Гуравхан дарга нь нийлээд л 3 тэрбум орчим төгрөг хусчихаад байна. Л.Гансүх нарын 3,6 тэрбум төгрөгийн хэрэгт гурван шатны шүүхээс багасаад багасаад 3,6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарчихаад байхад 3,6 тэрбумаас илүү ихийг идсэн Эрдэнэтийн дарга нар яагаад өнөөдөр тансаг байранд тухлаж, татварын мөнгөөр туйлаад сууж байна вэ? Энгийн иргэдэд үйлчилдэг хууль Эрдэнэт үйлдвэрийнхэнд яагаад үйлчлэхгүй байна вэ?

Ямартай дархан эрхтэй болоод мөнгөөр биш валютаар цалинжиж, өөрсдийн хөрөнгөөр бус байгууллагын мөнгөөр байр авч улсын мөнгөөр туйлна вэ?

АТГ-ынхан өөрсдийнхөө зорилгыг “АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООН ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХҮРГЭНЭ” гэжээ. Түүнчлэн Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн хэмээн өөрсдийнхөө үйл ажиллагааг тодорхойлжээ.

Тэгвэл АТГ-ынхаан “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд их хэмжээний мөнгөөр байр авсан асуудал АТГ-т хамаагүй юу. Ажилчид нь 13 дахь сарын цалингаа аваагүй байхад удирдлагууд нь валютаар цалингийн нэмэгдэл авч байгаа нь шудар ёс уу. Ямартай ч авлигатай тэмцдэг газрууд нь энэ бүх баримтанд тайлбар өгч, ард иргэдийн дунд тавигдаад байгаа асуултанд хариулт өгөхгүй бол “Эрдэнэт” хэмээх их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг газрын удирдлагуудад “илбэдүүлчихсэн” мэт харагдаж байгааг нуух юун.

Б.Ариун

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bugdiig n shalgah heregteish dee ajilchid n bugd ortei hetsuu lbaigaash dee mongiig n avch ard tumendee ogoh heregtei
2016/03/28 103.17.108.42
End mungu idej khuuli zurchsun khun baikhgui. Bugd khuuliin khureend TUZ aas zuvshuursun erkh shdee. Uls turjuud yakhavdee. Bairni uridchilgaa tulyylsen erguuleed tsalingaasaa suutgaj bgaa.
2016/03/28 103.17.108.42
ТЭГШ
АТГ ЗАВГҮЙ ЭЭ. ЭНХБАЯРТАЙ ТЭМЦЭЭД ХАМАГ ХҮЧЭЭ ТИЙШ НЬ ШИДСЭН. ЮУН ЭРДЭНЭТ, БАЯРЦОГТ ТЭД ЧИНЬ МАНАЙ НОХОД
2016/03/26 103.17.108.42
чука
Новшнууд та нар тэгж бай
2016/03/26 103.17.108.42
Зочин
Алтанхуягийн зөвлөх байсан Гансүх гуай нэг ч төгрөг идсэн гэж тогтоогдоогүй хирнээ 3.6 жилийн ял авлаа. Эрдэнэтийнхэн энэ байтугай мөнгийг байнга авч идэж байдагаа өөрсдөө хэлчихлээ. Тэгэхээр нь яахын бол доо. Харж л сууя даа гэхдээ ядуу маньд ч ямар хүрт
2016/03/26 103.17.108.42
hahaha
avch chadsan l bol gvitseee . . yl ni ogt hamaagvi . tsaazgvi . shiiitge gesen dvrem vilchilj baihad . erh medeld yaj iiij bgaad ochij . husah tonoh ni tuhain hvniii vvreg .. bas buyan . . nasaaraa guilagchin yvahaar . 7 dordii 8 sehiie . ge
2016/03/25 103.17.108.42
Baatar
bairgui um bol Buyant Uhaa 2 horoolloos 2 uruu bair avahgui yasan um be. Tend 60 sayar l avna. Tegsen yu ve 600 saya 700 saya ve. Saihanbileg Erunhii Saidaa ta yu bodoj bainaa. Iim baidlaar songuulid AN-d ugch chadahgui shuu naizuudaa
2016/03/25 103.17.108.42
shalga
za saihan shalgachihaa zugeer normal 2 uruu bair uguhud hangalttai bsan getel ed nar yu hiilee gj iim olon terbumaar bair avdiin ter olon ajilchiddaa huvaaj ug ATG odoo ajilaa hii ed nar denduu davarsan garuud
2016/03/25 103.17.108.42
зочин
Цевер агаар сангийн олон тербум яасан бе луйварчид цагаадсан
2016/03/25 103.17.108.42
zochin
ATG-n urd ochij ene tuhai loozon hiij jagsaal hiisen ni deer bhdaa zochin
2016/03/25 103.17.108.42
zochin
ATG-n urd ochij ene tuhai loozon hiij jagsaal hiisen ni deer bhdaa zochin
2016/03/25 103.17.108.42
АТГ ИЙМ БАРИМТ БАЙХАД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЮУЧ ХИЙХГҮЙ БОЛ МОНГОЛ ҮНЭХЭЭР ХЭЗЭЭЧ ХЭЗЭЭЧ ХӨГЖИХГҮЙ ДОТРООСОО 100% ӨТЖЭЭ Л ГЭХЭЭС
2016/03/25 103.17.108.42
АТГ ИЙМ БАРИМТ БАЙХАД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЮУЧ ХИЙХГҮЙ БОЛ МОНГОЛ ҮНЭХЭЭР ХЭЗЭЭЧ ХЭЗЭЭЧ ХӨГЖИХГҮЙ ДОТРООСОО 100% ӨТЖЭЭ Л ГЭХЭЭС
2016/03/25 103.17.108.42
АТГ ИЙМ БАРИМТ БАЙХАД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЮУЧ ХИЙХГҮЙ БОЛ МОНГОЛ ҮНЭХЭЭР ХЭЗЭЭЧ ХЭЗЭЭЧ ХӨГЖИХГҮЙ ДОТРООСОО 100% ӨТЖЭЭ Л ГЭХЭЭС
2016/03/25 103.17.108.42
АТГ ИЙМ БАРИМТ БАЙХАД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЮУЧ ХИЙХГҮЙ БОЛ МОНГОЛ ҮНЭХЭЭР ХЭЗЭЭЧ ХЭЗЭЭЧ ХӨГЖИХГҮЙ ДОТРООСОО 100% ӨТЖЭЭ Л ГЭХЭЭС
2016/03/25 103.17.108.42
Me
Amtai bolgon ene tuhai yarij bgaa, ATG avilgachdiig herhen hashraaj tseerluuldegiig harnaa. Ard tumen shaardah ch bh. Herev ene hergiig chimeegui darj unguruuvul yu bolohiig haraarai.
2016/03/25 103.17.108.42
ATG bish E&BTGazar shdee. Busad ni bol yaj ch bsan hamagui!
2016/03/25 103.17.108.42
АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООН ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХҮРГЭНЭ” гэжээ.
2016/03/25 103.17.108.42