8o
Улаанбаатар хот
mobile menu

Малаа төмөр замын аюултай бүсээс хол бэлчээхийг АНХААРУУЛЛАА

2020-08-21 14:22:04

Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн ачааны галт тэргэнд нэг айлын 15 бог мал дайруулжээ.

Тодруулбал, наймдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн ачааны 2557 дугаар галт тэрэг явах үед Сонгинохайрхан дүүргийн 21 хороо Ногоон толгой орчим зусаж байсан малчин Б-н 15 бог мал төмөр замын хориг хашаанд орж, дайруулсан байна.

 

 

 

Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж явдаг учир тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй. Яаралтай тормоз хийлээ гэхэд 800-1,000 метр газрыг туулсны дараа зогсдог тул иргэд өөрийн эд хөрөнгөө хамгаалж, малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээн, хариулгагүй орхихгүй байхыг Төмөр замын цагдаагийн газраас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл