8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүүхээс Б.Махбалд оногдуулсан 13 жилийн хорих ялыг 11 жил болгон өөрчлөв

2020-08-21 14:23:37

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан наймдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон.

Шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Б.Махбалд оногдуулсан 13 жил хорих ялын хэмжээг 11 жил болгон өөрчлөн шийдвэрлэв.

Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолтой Б.Махбалд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэж, “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Махбалыг “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан 13 жилийн хорих ялыг 11 жилийн хорих ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
G
Аргагүй сайхан арын хаалгатай юмаа онц хэрцгийгээр хөнөөж алсан гээд байгаа юм даа жирийн иргэн бол бүх насаараа хориглоно ш дээ
2020/08/21 202.126.89.85
Ө
ОДОО НЭРТЭЙГЭЭР НЬ СУЛЛАЧААЧ, ХҮН АЛСАН ХҮН ӨРШӨӨЛ БАЙХГҮЙ БАЙМААР ЮМДАА. ЭНЭ ХЭДЭН ШҮҮГЧ НАР ҮХЭЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ЯАГАД ЯЛ ХӨНГӨРҮҮЛЖ ЭНЭ ТЭР ТЭНЭГТЭЭД БНАА
2020/08/21 182.160.33.239
  • Recent
  • Most Read
  • Most Comment