8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийг буруу тээвэрлэсэн жолоочийг хуулийн дагуу 50,000 төгрөгөөр торгожээ

2020-08-24 09:02:35

Хүүхдээ буруу тээвэрлэсэн жолоочид хариуцлага тооцжээ.

Тодруулбал, өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замын уулзвар орчим Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хүүхдээ буруу тээвэрлэн явж буй зураг олон нийтийн сүлжээнд тархсан.

Уг үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь заалтыг зөрчсөн тул тухайн автомашины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 45 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авжээ.

Иймд эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Teneg jolooch hohi
2020/08/24 73.176.171.37
  • Recent
  • Most Read
  • Most Comment