8o
Улаанбаатар хот
mobile menu

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 263 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

2020-08-24 14:00:04

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07:55 цагт хөөрсөн. Тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19:15 цагт эх орондоо газардах хуваарьтай.

Тус нислэгээр

  • бага насны хүүхэдтэй гэр бүл 33
  • жирэмсэн 12
  • өндөр настан, асран хамгаалагчтай 10
  • эрүүл мэндийн шалтгаантай 17
  • оюутан сурагч 35
  • ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 150

буюу нийт 263 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment