8o
Улаанбаатар хот
mobile menu

Японд хоёр хэрэгтний цаазаар авах ялыг гүйцэтгэлээ

2016-03-25 15:49:00

Японд хоёр гэмт хэрэгтэнд оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэсэн байна. Үүнтэй холбогдох зарлигт тус улсын Хууль зүйн сайд Иваки Мицухидэ гарын үсэг зурсан байжээ. Цаазаар авхуулсан эхний гэмт хэрэгтэн нь 1985-1994 онд Осака хотын есөн настай охиныг оруулаад таван хүний амийг бүрэлгэсэн Ясутоси Камата гэгч аж. Ялын тогтоолыг нь гүйцэтгэсэн хоёр дахь хэрэгтэн бол 56 настай Зюнко Ёсида гэгч эмэгтэй байна. Уг эмэгтэй 67 сая иенийн /593 мянган доллар/ даатгалын төлбөр авах зорилгоор 1998-1999 онд хоёр найзынхаа нөхрийг хөнөөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Iimerhyy hymyys zasrahgyishdee oilgomjtoi manaih shig urshuuguud daraagiin hymiig alyylah geed hyleedeggyi l ium baina.
2016/03/26 103.17.108.42