8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцгой байдлын хэлтэст 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

2020-08-25 11:14:27

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллаж, тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийдэг.

Энэ удаа дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хөрөнгийг нь шийдвэрлэн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулахаар дрон, богино долгионы радио холбоо зэрэг тоног төхөөрөмж, мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж халуун хэмжигч, амны хаалт зэрэг 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ.

Эдгээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл