Улаанбаатар хотоос Тосонцэнгэл сум руу 7 тонн газ тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу руу унасан байна.
Тодруулбал, тухайн газ ачсан з-үтгүүрийн чиргүүл Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т орших “Солонготын даваа” гэдэг газар осолдож, энэ тухай дуудлагыг өчигдөр 11:00 цагт аймгийн онцой байдлын газар хүлээн авчээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус аймаг дахь “Дашваанжил” ХХК-ийн салбарын 3 ажилтан 15:00 цагт очиж, хамгаалалтад авч аюулгүй байдлыг ханган ажилласан байна.