8o
Улаанбаатар хот
mobile menu

Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно

2020-08-26 10:01:42

Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр нутгийн баруун хагаст бороо орж, сэрүүсч, салхи, шуургатай байхыг малч­ид, иргэд, хадланчдад Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. 

Улаанбаатар хот орчмоор өнөө оройны 20:00 цагаас маргаашийн 20:00 цаг хүртэлх хугацаанд үүлшинэ, шөнөдөө бороо орохгүй. Харин өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орох бөгөөд салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байх аж. 

2020 оны наймдугаар сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөс харвал: 

  • 8 сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 8 сарын 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 8 сарын 29,30-нд нутгийн зарим газраар усархаг бороо орно.

Харин салхи 27-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө нэг градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment