8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл нуурыг бохирдуулсан амралтын газрын үйл ажиллагааг зогсоожээ

2020-08-26 10:03:04

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны эдэлбэр газар буюу усан замын зогсоолын баруун урд байрлах "Далай ээж-2" зочид буудал нь бохир усаа насосоор татан урсгаж Хөвсгөл нуурыг бохирдуулж байсан нь Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эргүүл, хяналтаар энэ сарын 25-ны өдөр илэрчээ. 

Уг зөрчилд зохих арга хэмжээг авч үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн холбогдох хуулийн байгууллагад зөрчлийг шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Цаашид хяналт шалгалтыг үргэлжлүүлж хууль бус үйл ажиллагаатай тэмцэнэ гэдгийг Хөвсгөлийн  Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгджээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл