Хөвсгөл аймгийн Рашаант сумын Их-Ац багийн “Хөвсгөлийн нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т/ наймдугаар сарын 25-ны өдрийн 13:36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 13:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.
Хөвсгөлд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2020-08-26 13:30:00