Сургуулийн автобусыг есдүгээр сарын 15-наас явуулахаар урьдчилан товлож, бэлтгэл ажлаа хангаж байна байгаа аж.
Өнгөрсөн жилд автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор 33 чиглэлд 40 автобус сурагчдад үйлчилж байсан юм. Харин 2020-2021 оны хичээлийн шинэ жилд нийслэлийн Боловсролын газраас сурагчдын сургуульдаа ирэх чиглэл болон аль чиглэлээс хэдэн хүүхэд ирж байгаа тухай тоог нарийвчлан гаргаж сургуулийн автобус явуулах чиглэл, тоог тогтоохоор болжээ.