8o
Улаанбаатар хот
mobile menu

Гол мөрний усны түвшин 10-35 см даван үерлэж байна

2020-08-27 16:00:00

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 26-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг 30-130 см давж, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Чигж, Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгат сум орчимд үерийн түвшинг 10-35 см даван хүчтэй үерлэж байна.

 

Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс хамааран гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх төлөвтэй байна.

 

Иймд голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон  анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл