8o
Улаанбаатар хот
mobile menu

125 аж ахуйн нэгж байгууллагаас 136 зөрчил илрүүлжээ

2020-08-28 15:00:00

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ сарын 17-27-нд зохион байгуулжээ.

Нийт 125 аж, ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт явуулж, 136 зөрчил дутагдлыг илрүүлж, газар дээр нь 18 зөрчлийг арилгуулсан байна.

Харин бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 87, мэдэгдэл 24 бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлэн биелэлтийг хангуулан ажилласан байна.

Галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын шаардлагыг ноцтой зөрчсөн таван аж ахуйн нэгж байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment