8o
Улаанбаатар хот
mobile menu

Есдүгээр сарын 2-нд АНУ-аас 254 иргэн эх орондоо ирнэ

2020-08-31 13:40:50

 Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 17 удаагийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн билээ. 

Энэ дагуу АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу наймдугаар сарын 30-ны 23:52 цагт Улаанбаатараас хөөрсөн юм. 

Тусгай үүргийн онгоц ирэх есдүгээр сарын 2-ны 14:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.  

Мөн тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирэх аж. Тодруулбал, 

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл-40,
  • Өндөр настан-54,
  • Жирэмсэн-6,
  • Эрүүл мэндийн шалтгаантай-74,
  • Бусад шалтгаантай-80 иргэн багтжээ.

 Иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment