Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагчийн зөвлөлөөс алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хариу нэхээгүй тус” аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Ганзоригт 8х7 метр харьцаатай байшинг өөрсдийн дотоод нөөц бололцоог тулгуурлан барьж, хүлээлгэн өгчээ.
Ахлах ахлагч Х.Ганзориг нь Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж буй юм. Түүнийг наймдугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 01-н хүртэл 21 хоног тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэх хугацаанд хамт олон нь түүний гэр бүлд зориулан байшин барьж, гэнэтийн бэлэг барьсан байна.