8o
Улаанбаатар хот
mobile menu

46 сургуулийн 113 автобусанд хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл олгожээ

2020-09-02 09:58:00

Ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд хүүхэд тээвэрлэх автобусуудад техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл хангасан эсэхэд шалгалт хийж дуусжээ. 

Шалгалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 51 сургуулийн 134 дунд багтаамжийн автобус хамрагдахаас 46 сургуулийн 113 автобус хамрагдан тэнцсэн байна. Улмаар сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрлийг авчээ.

Шалгалтад хамрагдсан автобусны жолооч нарт автобусны техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэг өгчээ. Тухайлбал, автобусны салхины шил, бүхээгийн дотор талын бүх гадаргуу болон зорчигчийн бариул, суудлын бариул, суудлын бүрээсийг сайтар угааж цэвэрлэсний дараа жавелионы уусмалаар халдваргүйжүүлэх, нөөц суудлын бүрээстэй болох, сурагчдыг амны хаалтаа тогтмол зүүхийг шаардах, гар ариутгах уусмал болон коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг автобусны бүхээгт зорчигчдод ил харагдахуйц газарт байрлуулах зэрэг үүрэг өгсөн байна. 

Дараах сургуулийн автобусуудад зөвшөөрөл олгожээ.

46 сургуулийн 113 автобусанд хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл олгожээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл