8o
Улаанбаатар хот
mobile menu

Шивээхүрэн-Сэхээ боомт өнөөдрөөс цайны цагийн амралтгүй ажиллана

2020-09-02 11:00:00

Шивээхүрэн-Сэхээ боомт өнөөдрөөс эхлэн 08.00-20.00 цаг хүртэл цайны цаггүй ажиллахаар болжээ. Тус боомтоор өдөрт дунджаар 700-800 машин нүүрс экспортоор гарч байсан бол ийнхүү ажиллах цагийг нэмэгдүүлснээр өдөрт 800-900 машин нүүрс гаргах боломжтой болох аж. 

Нүүрсний экспортын урсгал сүүлийн үед аажмаар нэмэгдэж буй. Тухайлбал, наймдугаар сарын 25-ны өдөр буюу Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Ханги боомтоор нийт 2001 машин нүүрс экспортолсон. Энэ нь тав, зургаадугаар сарынхтай харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment