8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барилаа

2020-09-03 11:04:48

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт (2020.09.02) өргөн барилаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 1998.07.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлснээс хойш 40 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 2016.01.01-нээс шинэчлэн найруулсан хууль хэрэгжиж байна.      

НӨАТ нь тухайн улс орны төсвийн орлогын голлох эх үүсвэр болдог.

НӨАТ-ын бусад татвараас ялгагдах гол онцлог нь татварын тогтолцоог сайжруулах давхар зорилготой бөгөөд 2016 оны эхнээс Монгол Улсын НӨАТ тасралтгүй өсөж, далд эдийн засаг хумигдан, төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөөлөл гарч байгаа ч энэ бүхний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх үзүүлэлтээр хэмжигдэх үнэлгээний хэмжүүр байгааг анхаарах нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзэж байна.

Манай улс орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөртэй орон хэдий ч НӨАТ-ын буцаан олголт харьцангуй бага байгаа нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын тогтолцоог сайжруулах зорилгоосоо илүү төсвийн орлогыг бүрдүүлэхэд чиглэж байгааг харж болно. Өөрөөр хэлбэл манай улсын НӨАТ-ын орлого өсөж, үүнийг дагаад орлого цуглуулах чадвар тасралтгүй нэмэгдэж байгаа нь сайшаалтай боловч үр дүнд нь инфляцийн болон ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна.

Учир нь НӨАТ бол шууд бус татварын төрөл бөгөөд аливаа шууд бус татвар нь үнийн бодлогод нөлөөлж, үнийн хөөрөгдөл гарах нь ажиглагддаг. Хэрэглэгчдийн төлөх үнэ шууд бус татварын нөлөөгөөр нэмэгдэнэ. Чухам ямар хэмжээгээр нэмэгдэх нь тухайн бараа, ажил үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн түвшингээс хамаарна. Энэ нөлөөлөл инфляцийн түвшин өсөхөд нөлөөлдөг.

Шууд бус татвар нь бага орлоготой хүмүүст илүү дарамттай, өндөр орлоготой хүмүүст арай бага дарамттай байна. Үүнээс үзвэл орлогын түвшингийн хувьд урвуу татвар юм.

Түүнчлэн ашигт ажиллагааны түвшингээс үл хамаарч ногддог тул ашгийн түвшин багатай татвар төлөгчдөд хүндээр тусдаг. Ашгийн түвшин багатай бизнес нь ихэвчлэн хөдөлмөр илүү шаардсан ажлууд байдгаас борлуулалтын татвар нь ажилгүйдлийн түвшинд нөлөөлж байдаг. Улмаар борлуулалтын татвар нь ихэнх тохиолдолд хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд илүү дарамт учруулах ба томоохон бизнестэй өрсөлдөх чадваргүй болгох эрсдэлтэй гэж үзжээ.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар ногдуулж байгааг 5 хувь болгож багасгахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын өөрчлөлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдэн, эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа юм.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Sangiin said iim teneg ymiig chin zuwshuurluu yu hereggvi bizee onoo awah gej yadaj dee
2020/09/10 122.201.19.99
Irgen urnaa
Pdorjoo bolio pzda min naadhaas bolj hugshudiin tetgeweriig tawij chadahgvid hvrne chi zailj vz yanhaan
2020/09/10 122.201.19.99
Zochin
Pzda pvvjee nowsh zail naad huuliig chin zandanshatar bish sangiin said nugtlah estoi ene et yashka ard tvmnees onoo awah gej yadaj bna oron nutagiin songuuli oirtsan bolohoor baas ni sawirch bna iim
2020/09/10 122.201.19.99
Zochin
Ene er yanhan boliochee naadah chin MANiig horloh gej bnaa sangiin said sain nigtalj bj shiideerei yuh dargaa ta teneg ymu
2020/09/10 122.201.19.99