8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

2020-09-04 15:18:48

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Бат-очир Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаас илэрсэн зөрчлийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Авто тээрийн шалган нэвтрүүлэх гурван товчоо зургаан хяналтын цэгт хийсэн шалгалтын тухайд онцолбол наймдугаар сарын 31-ний байдлаар нэг сая 264 мянга 145 тээврийн хэрэгсэл үзлэг шалгалт хийсэн.

Нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан 197 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станц ХХК-д хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэдэд торгуулийн арга хэмжээ авсан. Түүнчлэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал канабис 1.9 кг-ийг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн" гэв

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл