8o
Улаанбаатар хот
mobile menu

Хан-Уул дүүргийн иргэд архины хор уршиг, хөнөөлийн талаар ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулахыг дэмжжээ

2020-09-04 15:38:18

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл/ГХУСАЗСЗ/ өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар “Архигүй орчин” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй орчин бүтээцгээе” олон нийтийн нээлтэй хэлэлцүүлгийн талаарх үр дүн, цаашид авах арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2020 оны наймдугаар сарын 1-30-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд 37 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг дүүргийн бүх хороодод зохион байгуулснаас 1,828 иргэн биеэр оролцож, 17,100 иргэн бичгээр санал хүсэлтээ өгсөн байна.

Хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Б.Цэрэн удирдан явуулж иргэдийн дунд асуумж бүхий санал асуулга дэвшүүлснээс

  • 94% нь 22 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахгүй байхыг дэмжинэ.
  • 71% нь согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварыг нэмэхийг дэмжинэ.
  • 84% нь долоо хоног бүрийн аль нэг өдрийг архигүй өдөр болгохыг дэмжинэ.
  • 92%нь архины хор уршиг, хөнөөлийн талаар ЕБС-ийн сургалтын программын төлөвлөгөөнд оруулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.

Уг хэлэлцүүлгийн үр дүн, иргэдийн санал хүсэлтийн талаар Зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж 100%-ийн саналаар дэмжиж шийдвэрлэлээ гэж Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мэдээллээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment