8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

2020-09-07 10:21:24

Монгол Улсын УОК-ын шийдвэрийн дагуу Монгол Улсын ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-уудтай хамтран тус улсад тодорхой шалтгааны улмаас үргэлжлүүлэн оршин сууж буй манай улсын иргэдийг 2020 оны 9 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд 09.00 – 18.00 цагийн хооронд “Хиагт-Алтанбулаг” хилийн шалган нэвтрүүлэх боомтоор эх оронд нь нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар товлосныг сонордуулъя.
Иймд та бүхэн хилээр нэвтрэх үедээ “Covid-19” вирусын шинжилгээнд хамрагдсан баримт, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр буюу 1 050 000 төгрөг тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас /регистрация по месту жительства/, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, бээлий/ зэрэг улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдэлт, хувийн бэлтгэлээ дор бүрнээ сайтар хангахыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment