8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД ажиллав

2020-09-07 15:13:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 7-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллаж, яамны хамт олонтой уулзан Засгийн газрын тавьж буй зорилт, төрийн албан хаагчид, түүний дотор төрийн тусгай албанд ажиллаж буй дипломат албаны ажилтнуудын өмнө тавигдаж буй шаардлагын талаар ярьж, албан хаагчид ажлаа ёс төртэй, хариуцлагатай гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өгөв.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсын гадаад бодлого, сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг “нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Тэрээр гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд  тулгарч буй шийдвэл зохих асуудлуудын талаар мөн танилцуулав.

Ерөнхий сайд яамны хамт олонтой уулзсаны дараа тус яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг, ГХЯ-ны ой санамж болох архив болон музейн үйл ажиллагаатай танилцаж, яамны хамт олонтой дурсгалын зураг авахуулав.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen urnaa
ES mundag ylam sain ajillaarai
2020/09/10 122.201.19.99
Гадаадаас
Манай дипломатууд мундаг боловсрол, мэдлэгтэй, эх оронч хүмүүс шүү. Зах зээлийн үед үнэ цэнэ нь жаахан суларч, нэр хүнд нь жаахан буурсан ч эх орныхоо тусгаар тогтнол, нэр хүндийг өндөр өргөж яваа гэж
2020/09/07 66.27.107.106
  • Recent
  • Most Read
  • Most Comment