8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын Бусан хотод оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

2020-09-07 16:56:00

Энэ жилийн 10 дахь удаагийн хүчтэй далайн шуурга Хайсон (HAISHEN) Японы Окинава арлын орчмоос 19 км цагийн хурдтай (2020.09.06. 09:00 цагийн байдлаар)-гаар салхилж байна. Далайн хар шуурга нь  Умард Кёнсан болон Гангвон мужийн далайн эргийн Пусан, Үлсан, Пуханг, Үлжы, Гангнын-г дайран умрыг чиглэж буйг БНСУ-ын Ус цаг уурын албан(УЦУА)-аас мэдээлж байна.

УЦУА нь Хайсон (HAISHEN) далайн шуурганы салхины хурд 37-49 метр секунд, хур тундасны хэмжээ 100-400 мм хүрэх тул үер ус, хүчтэй салхи, далайн түрлэгийн улмаас үүсэх эрсдэл өндөр байж болзошгүйг иргэддээ сануулж, сэрэмжтэй байхыг зөвлөв.

Иймд БНСУ-ын Бусан, Үлсан, Пуханг, Үлжы, Гангнын орчмын муж, нутагт түр хугацаагаар оршин суугаа Монгол иргэд 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд байгалийн гэнэтийн аюул осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, далайн эрэг, уулаар аялахгүй байх, шаардлагагүй бол явган болон тээврийн хэрэгслээр гадуур зорчихгүй байхыг АНХААРНА УУ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл