8o
Улаанбаатар хот
mobile menu

ТҮРГЭН СУМЫН 250 хүний суудалтай соёлын төвийн нээлт боллоо

2020-09-08 09:30:44

Увс аймгийн Түргэн суманд Улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 хүний суудалтай соёлын төв баригдан нээлтээ хийж байгаа бөгөөд барилгын ажлыг "Арвижих Увс" ХХК хийж гүйцэтгэсэн юм. Тус барилгын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Цэцэгбал, аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр болон сум, орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцож ёслолын туузыг хайчиллаа.Түргэн сумын ард иргэд соёлын бүхий л үйлчилгээг авах боломжтой болохын зэрэгцээ үүнийгээ дагаад соёл урлагаар дамжуулан бүх нийтийг соён гэгээрүүлэх их ажлын эхлэл тавигдаж байгаа юм.Тус соёлын төв нь сумын нэгдсэн халаалтад холбогдсон учир цаашид дулаан, цэвэр тохилог орчинд иргэдэд үйлчлэх болсондоо ажилчид сэтгэл өндөр байлаа. Ийнхүү Увс аймаг хөдөөгийн сумдынхаа Соёлын төвийн барилгыг шинэчлэх ажлыг шат дараатай хийж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл