8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн эрх хамгааллын “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяны нээлт болно

2020-09-09 09:41:39

ИНЕГ-т

09:30 цагт ШӨХТГ-ын удирдлага, улсын байцаагч нар ИНЕГ-ын ажилтай танилцана.

Мөрдөн байцаах албаны байранд

09:30 цагт ЦЕГ, Дэлхийн зөн, JCI Mongolia хамтран зохион байгуулж буй хүүхдийн эрх хамгааллын “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяны нээлт болно.

ЭМЯ-нд

11:00 цагаас Коронавируст халдварын талаарх ээлжит хэвлэлийн хурал болно.

Нээлттэй нийгэм хүрээлэнд

11:00 цагаас "Төрийн болон албаны нууцын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчиж буй асуудлаар хуульчдын дунд санал солилцох, дугуй ширээний нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг” болно.

УДЭТ-ийн өмнөх талбайд

12:00 цагт Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран дундад зууны үеийн археологийн олдворуудыг нээлттэй танилцуулна.

“Интер оффис”-т

12:30 цагт Нийслэлийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуулийн талаар мэдээлнэ.

УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн байранд

13:00 цагт ТЭМ18ДМ-3006 тоот зүтгүүрийг төмөр замын анхны машинист Н.Кампааны нэрэмжит болгох ёслол болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment