8o
Улаанбаатар хот
mobile menu

Toyota Prius” маркийн автомашины жолооч замын цагдааг мөргөөд зугтжээ

2020-09-09 09:55:14

Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг “Toyota Prius” маркийн автомашины жолооч мөргөөд зугтаасан хэрэг гарсан талаар ТЦА-наас өнөөдөр мэдээлэв.

Энэ хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Моннис” ХХК-ийн урд уулзварт өчигдөр 19.45 цагийн орчим болсон байна.

Нийслэлд өчигдөр зам тээврийн ослын улмаас өчигдөр 7 хүн гэмтсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж, 13 хүнийг баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 173 жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
6666
Мөргөөд байгаа юм уу МӨРГҮҮЛЭЭД байгаа юм уу. Форм өмсөхөөрөө машинаас хатуу гэж бодоод байдаг юм уу. Дээр лав тэр МОТОЦИКЛ-той залуугийн урдуур өөрөө гүйгээд байсан.
2020/09/09 202.180.216.92
zochin
Халдавч хар халзандаа гэгчээр нүд юу хардаг байна аа
2020/09/09 203.91.115.251
  • Recent
  • Most Read
  • Most Comment