8o
Улаанбаатар хот
mobile menu

Швейцарын хамтын ажиллагааны газар Монголд 51 сая швейцар франкийн санхүүжилт үзүүлнэ

2020-09-09 13:58:33

Швейцарын хамтын ажиллагааны газар Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд 2018-2021 онд 51.5 сая швейцар франкийн санхүүжилт хийхээр төсөвлөжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн хамтын ажиллагааны Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Ерөнхий консул, хатагтай Стефани Бурриг хүлээн авч уулзлаа.

Швейцарийн хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүн, цаашдын чиглэлийн талаар уулзалтын үеэр хөндөж ярилцжээ. Цаг уурын өөрчлөлт зэрэг эрсдэлт хүчин зүйлийн улмаас элэгдэл, доройтолд өртөж буй усны болон бэлчээрийн асуудлаар Монголын парламент ямар бодлого, шийдвэр гаргах гэж байгааг хатагтай  Стефанни Бурри сонирхов.

УИХ-ын дарга Г.Занданшатар парламентаар Бэлчээрийн тухай хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгааг хэлээд, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, малын хөлийн татвар зэрэг чухал асуудлаар малчдынхаа дунд өргөн хэлэлцүүлэг зохиож, саналыг нь авч хуульдаа тусгахаар ажиллаж байгаа гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл