8o
Улаанбаатар хот
mobile menu

Тахлаар нас барсан иргэний ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй

2020-09-09 17:06:21

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлаар өвчилсөн иргэн нас барсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Талийгаачийн ойрын хавьтлын 25 хүнээс тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй аж. Дээрх иргэдийн сорьцод дахин дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэхээр өнөөдөр Улаанбаатар хотын ЗӨСҮТ рүү сорьцуудыг явуулсан байна.

Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагдсантай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг есдүгээр сарын 5-ны 00:00 цагаас есдүгээр сарын 11-ний 23:59 цаг хүртэл тогтоосон. Сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төв, рестораны цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10-18 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглоод байгаа юм.

Мөн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг есдүгээр сарын 7-ны өдрөөс есдүгээр сарын 11-ний өдрийг дуустал зогсоож, тоглоомын талбай, олон нийтийн газруудад иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, сумаас гарах, орох хөдөлгөөнийг есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хязгаарласан дэглэм хэвээр үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment